2011-03-16 - 9. Тэнгэр шиг бай
Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү мар...
2011-03-16 - Зөвлөгөө
Интоор /вишня/. Цус бүрдэлтийн процесст нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүст ч хор болохгүй.
Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй. Өдөрт 20 орчим интоорын жимс идэж байхад үе мөчний өвдөлтийг бууруулна.
Цангис /клюква/. Цангисны шүүс давсаганд халдварт нян орохоос сайн сэргийлдэг. Нянгийн эсрэг ү...
2011-03-15 - Дээлтэй Монголчууд
2011-02-22 - Эрч хүчтэй байх 33 зөвлөгөө
Эрч хүчтэй байх нь асар их энерги гаргах хөшүүрэг юм. Оюун санааны хувьд бүхэл ертөнцийг ойлгосон мэт санагдаж Эверестийн оргилд гарахад ч бэлэн мэт сэтгэгдэл төрдөг. Танд ч гэсэн ийм мэдрэмж төрж байсан бизээ. Хамгийн гол нь та энэ мэдрэмжээ хэдийд ч гаргаж ирж болох боломжтой гэнэ. Дор дурдсан 33 зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та үргэлж эрч хүчтэй хэвээрээ байх боломжтой. 1. Хэрэггүй зүйлийг орхи
Хэрэггүй зүйлийг орхих гэдэг бол гайхалтай үр дүнтэй хичээл. Эсэргүүцэх урлагийн хичээлийг их сургуульд заавал таарна. Сул тал дээрээ төвлөрөөд байвал энэ нь таныг ула...
2011-02-22 - Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Булбарайхан булцгар хуруундаа харандаа бариад хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө тунгаан, бясалгаж суугаа бяцхан "амьтдыг" хараад өөрийн эрхгүй хайрлан, бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм хүндэт аав, ээж та нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд элдэвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж тэмүүлж буй тэ...
2011-02-22 - Olon ulsiin emegteichudiin bayriin mend hurgeye.
Бvvвэйн дуугаа цалгиаж уяруулсан
Бvтэн сарны гэгээн аялгуу минь ээ
Бvлтгэр борхон хvvдээ нэрийг нь шивнэхдээ
Vлгэр домгийг хэлхсэн эгшиглэнт ижий минь ээ
Сvvгээр мэлмэрсэн хорвоогийн
Ижий тавиландаа залбиръя даа
Хvнээр дутаагvй замилангийн
Ижил заяандаа мөргөе дөө
Санахын элэг дэвтээж тэмvvлсэн
Сэтгэлийн шvтээн ижиидээ очно доо
Сэргэлэн багын зангаа нэг л дурсаж
Самсаагаа шархиртал дуулж сууна даа
Сvvгээр мэлмэрсэн хорвоогийн
Ижий тавиландаа залбиръя даа
Хvнээр дутаагvй замилангийн
Ижил заяандаа мөргөе дөө
Хайрлахын ухаанд хvvгээ сургасан
Хатан тvшиг ижий бурхан минь э...
2011-02-21 - nariihan belhuustei boloh tiim ch hestuu bish.
“Би гурван хүүхдийн ээж”, “Би завгүй хүн”, “Би удмын тарган хүн” зэрэг үгс нарийхан бэлхүүстэй болохыг мөрөөддөг хүн болгоны амнаас гардаг Гэхдээ үүнийг мөрөөдөх биш тун амархан аргаар бодит зүйл болгож болдог гэнэ.
Нарийхан бэлхүүстэй болох хэцүү биш
Хоол хүнсэндээ анхаар
Дуртай амттангаасаа салахад нэлээд хүнд байдаг. Та нарийхан бэлхүүстэй болохын тулд хоол хүнсээ 500-800 калориор л багасгахад хангалттай. Юуны түрүүнд та гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг амттангаас татгалзах хэрэгтэй. Хамгийн сүүлд "хийжүүлсэн" нэртэй зүйлийг уухгүй байхад л хангалттай.
Гэдсээ та...
2011-02-21 - Ta hed naslahaa medmeer baina uu?
Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултанд хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал.
Та хэд наслахаа мэдмээр байна уу?
Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-о...
2011-02-21 - Ta ineemsegleleeree zan turhuu todorhoilooroi
1. Инээхдээ чигчий хуруугаараа уруулдаа хүрэх нь ерийн үзэгдэл үү? Хэрвээ тийм бол… Энэ нь таныг эмэгтэйчүүдийн зан, чанар, сайхан өнгө төрх, гунхалзсан байдлын тухай өөрийн гэсэн бодолтой бөгөөд хаана ч гэсэн түүнийгээ хатуу баримталдаг болохыг харуулж байна. Танд олны анхаарлын төвд байх нь таалагддаг юм байна.
2. Та инээхдээ амаа гараараа дардаг уу? Хэрвээ тийм бол...Та бага зэрэг эмзэг, өөртөө тийм ч итгэлтэй биш. Ичингүйрэн, юмны ар сүүдэрт үлдэж хүмүүсийн ярьдгаар "ичээнээсээ сугарахгүй" хоцрохыг хичээх нь элбэг. Бид танд өөртөө хэтэрхий их дүн шинжилгээ хийж, хатуу дүгнэлтээр битгий барь...
2011-02-11 - Uyhan bai saihan busguichuud mini
Цэцэг цэцгийн өнгөнд шунан хөөрсөн эрвээхэйн занг уучилсан
Цэнхэр манантай намраа мэнд л байгаасай гэж залбирсан
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг ч бас уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн
Би уучилсан
Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодгүйг ойлгосон
Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсээ уучилсан
Гэрэл байгаа газар сүүдэр байдгийг ухаарсан
Би уучилсан
Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөр...