2011-01-22 - зөвлөгөө
Анги дэвших болон сургууль төгсөх шалгалтын талаар
2010 оны 06-р сарын 07, Нийтэлсэн Ganbayr
Анги дэвших болон сургууль төгсөх шалгалтыг хэзээ , хэрхэн авах талаар
2010-04-26 16:28:24
БСШУ-ны сайдын 2005.12.28-ны 435-р тушаалын хавсралт
Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалтын журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Бага, суурь,бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлэх бага, суурь ,бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн сурлагын чанар,амжилтын түвшинг тогтоох ЕБ-ын сургалтын тухайн байгууллагын үнэлгээг төгсөлтийн шалгалт гэнэ.
1.2.Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.3.Бага, суурь,бүрэн дунд боловсролын агуулгыг сургалтын аль нэг хэлбэрээр судалсан этгээдтөгсөлтийн шалгалт өгнө.Төгсөлтийн шалгалтыг бичгээр авна.
1.4..Төгсөлтийн шалгалтын агуулга, арга зүй төрөл хэлбэр нь бага дунд бүрэн дунд боловсролын стандарт,түүний үзэл санаанд нийцсэн байна.
Хоёр.Төгсөлтийн шалгалтын агуулга ,хэлбэр
2.1.Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургуульд суралцагч тухайн түвшний боловсролын төгсөлтийн шалгалт заавал өгнө.
2.2.Бага, суурь, бүрэн дунд болвсролын агуулгыг дүйцсэн сургалтын хэлбэрээр судалсан этгээд төгсөлтийн шалгалт өгөхийг хүсвэл энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж , төгсөлтийн шалгалтын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн ,бүртгэлийн дугаар авна.
2.3. Төгсөлтийн шалгалтйын материал нь шалгуулагчдын эзэмшвэл зохих мэдлэг ,чадвар ,хандлага цогц чадамжийн төлөвшлийг илрүүлэхэд чиглэсэн монгол хэл,математик,байгалийн ухаан,нийгмийн ухаан, гадаад хэл , технологи гэсэн чиглэлийг хамарсан бага,суурь , бүрэн дунд боловсролын стандартуудад нийцсэн агуулгатай байна.
2.4.Төгсөлтийн шалгалтыг боловсролын агуулгын дээр дурдсан чиглэл бүрээр эсвэл агуулгын эдгээр чиглэлийг бүхэлд нь хамарсан нэгдмэл агуулгаар авч болно. Төгсөлтийн шалгалтыг ямар хэлбэрээр авахыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтоох бөгөөд энэ шийдвэрийнхээ үндэслэлийг шалгуулагч болон эцэг эхэд тайлбарласан байна.
2.5. Төгсөлтийн шалгалтыг нэгдмэл агуулгаар авсан тохиолдолд төгсөлтийн үалгалтын материалд тухайн агуулгын чиглэлийн даалгаврын эзлэх хувь , харьцааг онол, арга зүйн үндэслэлтэй тогтоосон байна.
2.6. Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалтын даалгавар нь тухайн агуулгын өвөрмөц онцлогыг тооцсон ,шалгуулагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар хандлага,цогц чадамжийн төлөвшлийг бодитой илрүүлэхэд чиглэсэн уян хатан ,олон төрөл,хэлбэртэй байна.
2.7. Төгсөлтийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацааг ш/ухааны үндэстэй тогтоосон байна.
Гурав. Төгсөлтийн шалгалтын зохион байгуулалт
3.1Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалтын комиссийг багш нарын заах аргын нэгдлийн саналыг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалаар байгуулна.
3.2. Төгсөлтийн шалгалтын комисс дараах чиг үүрэгтэй ажиллана.
3.2.1. Шалгалт авах хугацааг зарлан мэдэгдэх
3.2.2. Шалгалтанд хамрагдах үалгуулагчдын тоог гаргах
3.2.3. Шалгалтын материалыг боловсруулах ,хувилж олшруулах ,дүнг нэгтгэн мэдээлэх ,тайлан тооцоо гаргах
3.2.4. Төгсөлтийн шалгалт өгснийг гэрчлэх баримт бичгийг шалгуулагчдад олгох
3.2.5. Төгсөлтийн шалгалтын мэдээлэл, шалгалтын стандартчилагдсан материалын санг бүрдүүлэх
3.2.6. Шалгалтын дүнг нэгтгэн боловсруулах, дүгнэлт хийх ,тайлан гаргаж суралцагч, эцэг эхэд мэдээлэх
3.2.7. Тухайн хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтын мэдэ ,тайланг шалгалт авсан сэдвийн хамт 6.25 ны дотор аймаг ,нийслэлийн боловсрол,соёлын газраар дамжуулан боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллагад ирүүлэх
3.3. Төгсөлтийн шалгалтын бэлтгэлийг хангах , зохион байгуулах ,мэдээллийн сан бүрдүүлэх , шалгалтын мэдээ ,тайланг нэгтгэх ,нэгдсэн удирдамжаар хангах , арга зүйн зөвөлгөө өгөх үүрэг бүхий Төгсөлтийн шалгалтын аймаг ,нийслэлийн комисс”-ыг аймаг ,нийслэлийн боловсрол ,соёлын газрын даргын шийдвэрээр байгуулж болно.
3.4. Төгсөлтийн шалгалтын комиссын бүрэн эрхийн хугацаа нь төгсөлтийн төгсөлтийн шалгалтын дүнг ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хуралд тайлагнаснаар дуусгавар болно.
Дөрөв. Шалгуулагч ,түүнд олгох баримт
4.1. Бага, суурь ,бүрэн дунд боловсроын агуулгыг дүйцсэн сургалтын хэлбэрээр судалж , төгсөлтийн шалгалт өгсөн этгээдэд этгээдэд энэхүү шалгалт өгснийг гэрчилсэн баримтыг түүний бүртгэлийн дугаар , өргөдөл , төгсөлтийн шалгалтын үнэлгээг үндэслэн олгоно .
4.2. Шалгуулагчийн төгсөлтийн шалгалтын үнэлгээг суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн “Төгсөлтийн шалгалт “ хэсэгт бичиж тэмдэглэнэ.
4.3. Төгсөлтийн шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр тухайн үед өгч чадаагүй тохиолдолд шалгуулагчдад суурь ,бүрэн дунд боловсрол эзэмшснийг нотолсон гэрчилгээ,үнэмлэхийг тухайн жилд олгохгүй. Харин хүндэтгэх шалтгааны улмаас өгч чадаагүй бол боловсролын агуулгын дээр дурдсан чиглэл бүрээр улирлуудын сурлагын амжилтын дунджийг тооцож, тэдгээрийн дундаж хувиар төгсөлтийн шалгалтын үнэлгээг гаргана.
Тав. Төгсөлтийн шалгалтын мэдээллийн сүлжээ, эргэх хобоо
5.1. Төгсөлтийн шалгалтын үйл явц,үр дүнг задлан шинжлэх , төгсөлтийн шалгалтын материлд тоон болон чанарын үнэлгээ хийж , мэргэжлийн зөвөлгөө удирдамжаар хангах ,мэдээллийн нөөцийг нэмэгдүүлэх , мэдээллийн болон шалгалтын стандартчилагдсан материалын үндэсний сан , сүлжээг байгуулах ,төгсөлтийн шалгалт , үнэлгээний чиглэлээр ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэх , төгсөлтийн шалгалтын явц, үр дүнд үнэлгээ , дүгнэлт өгөх , нэгдсэн тайлан гаргах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцана.
5.2. Мэдээллийн сан нь шалгалтын стандартчилагдсан материал ,шалгуулагчдын нэгдсэн бүртгэл ,статистик , дүн шинжилгээний ьайлан , боловсронгуй болгоход чиглэсэн санал дүгнэлт зэрэг үндсэн агуулгаас бүрдэнэ.
5.3. Төгсөлтийн шалгалтын явц, дүнд хийсэн задлан шинжилгээ, төгсөлтийн шалгалтын тоон болон чанарын үнэлгээний дүн ,ерөнхий дүгнэлт , зөвөлгөө гэсэн агуулгаар төгсөлтийн шалгалтын нэгдсэн тайланг бичнэ. Төгсөлтийн шалгалтийн нэгдсэн тайланг хэвлүүлэн ерөнхий боловсролын сургалтын байгууллагад хүргүүлнэ.
Зургаа. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Төгсөлтийн шалгалтын материалын нууц задалсан ,шалгуулагчийн үнэлгээнд бодит бус хандсан , боловсролын гэрчилгээ, үнэмлэхэд төгсөлтийн шалгалтын үнэлгээг буруу бичсэн зэрэг зөрчил гаргасан этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
