Govi-Altai Kh.E.Ts 5a angi

2011-03-21 - Цээжлээрэй


НАРАНЦЭЦЭГ

Нарнаас нүүрээ өдөржин салгалгүй
Наранцэцэг эргэн дагах юм.
Шингээд орохоор нь харсан чигтээ
Шилбэн дээрээ гунин зогсох юм.

Санаа сэтгэл минь өдөржин завгүй
Сайхан эх орноо мөрөөдөх юм.
Зөвхөн шөнөдөөн амравч тавгүй
Зүүдэн дундаа хамт байх юм.

. Сэтгэгдэл бичих

2011-03-21 - bichleg


. Сэтгэгдэл бичих

2011-03-21 - Хүүхдүүдийн онигоо

-Ээж ээ, надад эрэгтэй дүү гаргаад өг.
-Яагаад заавал эрэгтэй дүү гэж?
-Дүүтэйгээ зодолдоод л, бас зодоод л.
-Миний хүү тийм муу ах болох юм уу. Тэгвэл дүү гаргаж өгөхгүй ээ.
-Та угаасаа л аавыг ирэхээр жирэмсэн болно доо.
              * * *
-Ээж ээ, би жаахан байхдаа ямар хүүхэд байсан бэ?
-Миний хүү их хөөрхөн хүү байсан.
-Тэгээд одоо муухай болчихоод байгаа юм уу?
             * * *
Гурван настай Н.Нандинцэцэг охин сэтгүүлч эгчтэйгээ ийн ярилцжээ.
-Эгч ээ, би танаас нэг юм асуух уу?
-Тэг тэг.
-Гэхдээ жаахан ичмээр асуулт шүү. Битгий ичээрэй.
-Зүгээр ээ, асуу.
-Та анх хэд...

. Сэтгэгдэл бичих

2011-03-21 - Ханын цаасны өнгө хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг





 Ханын цаасны өнгө хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг
Хүүхдийн өрөөний ханын цаасны өнгө аль болох бүдэг байвал зохимжтой. Ингэлээ гээд уйтгартай болчихгүй. Эсвэл бүр эсрэгээрээ, хэдэн настай хүүхэд гэдгийг харгалзан тэдний хүсэл сонирхолд нийцсэн өнгө, хээ хуар, зургаар чимж болно. Хэрвээ таны хүүхэд бага насных бол түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд, өхөөрдөм амьтдын зургаар чимэглэж болох юм.

Өрөөний өнгө хүүхдийг сайн амарч чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Тиймээс балчир хүүхдийн өрөөг эрээн мяраан гүн өнгө, янз бүрийн зурагтай ханын цаасаар чимэглэх дэмий. Өөрөөр хэлбэл, бүүдгэр орчинд хү...

2011-03-21 - Хүүхдүүдээ нараар чийрэгжүүлэх


 Хүүхдийг нараар чийрэгжүүлэх
Чийрэгжүүлэлтэнд нарны гэрлийн үйлчилгээ
Нар бол байгаль ертөнцийг гэрэлтүүлж  бүхнийг амьдруулагч эх үүсвэрийн нэг юм. Манай орон бүх л жилийн туршид бүрхэг өдөр ховор харин нарлаг өдөр олон тохиолддог учраас нарны гэрлийг өргөнөөр ашиглах нь хүүхдийг чийрэгжүүлэх , янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх , өвчнийг эмчлэх ач холбогдолтой. Хүн амыг эрүүлжүүлэх хялбар арга хэмжээний нэг болох нарны туяаг зөвөөр ашиглахад тохирсон шарлагын газруудыг олноор нь байгуулах, ялангуяа хүүхдийн байгууллагуудад өргөн зохион байгуулах нь чухал ач холбогдолтой.

Хүүхдийн чийрэгжү...

2011-03-21 - Хүүхдүүдээ хэрхэн багаар ажиллаж сургах вэ


Баг болж ажиллах
Багаар ажиллах арга ухаанд суралцаад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Баруунд багаар ажиллах чадварыг нь голчлон ажилд авдаг. Багаар ажиллах нь ажлын бүтээмж, арга туршлага солилцох гээд нэлээд олон ач тустай. Баг болон ажиллах нь хүн бүрийн санаа, бодол тусгагдан асуудлыг олон талаас харах олон ач тустай. Орчин үед байгууллага боловсон хүчнийхээ баг болж ажиллах чадварыг нь голчлон хардаг болсон байна.

Хүүхдэд зориулсан олон үйл ажиллагаа багаар ажиллах арга ухааныг шаарддаг. Хүүхдийг багаас нь багаар ажиллах арга ухаанд сургах нь тэдний сэтгэхүй болон бусдын дунд өөрийн үзэл бо...

. Сэтгэгдэл бичих

2011-03-18 - Байгаль хамгаалах эртний хууль цааз

Байгаль орчноо хамгаалах эртний хууль цааз
Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын Монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур,мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Иймээс байгалиа хамгаалах нэг өвөрмөц хэлбэр бол эрт дээр үеэс уул ус , ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. Тухайлбал МЭӨ 3-зууны үед Хүннүчүүд Отгон тэнгэр уулыг тахиж ,зун намрын цагт их тайлган хийдэг байжээ. Мөн Хан хэнтий уулыг тахиж байсан мэдээ 13дугаар зууны сурвалж бичиг "Монголын нууц товчоо"-нд байдаг. Монголчуудын байгалийн баялаг түүний ашиг шимий...

2011-03-17 - шүлэг

БАГШ ТА 2009-2-2,05:10 Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэ...

. Сэтгэгдэл бичих

2011-03-17 - шүлэг

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би х...

. Сэтгэгдэл бичих

2011-03-16 - 10. Амьддаа бие биеэ хайрла

О.Дашбалбар :

Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсг...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->